Ус бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусалдаг
Жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалттай. Энэ жил усны өдрийг "Ус ба цаг уурын өөрчлөлт" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд ус, цаг уурын өөрчлөлт хоорондоо салшгүй холбоотой болохыг судлан, таниулахад анхаарч байна.
Дэлхийн хүн амын тоо өсөхийн хэрээр байгалийн нөөц шавхагдаж, олон газар байгаль орчинд хор хохирол учруулж тэр хэрээр усны эрэлт нэмэгдэж байна. [Tweet "Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан судалгаагаар Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна."] Цаашид энэ хэмжээ улам өсч 2025 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь ийм нөхцөлд амьдарч болзошгүй байна. [Tweet "2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой газар нутагт амьдрах болно"]2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой газар нутагт амьдрах болно гэсэн судалгааг гаргасан байдаг.
Иймд:
-Уур амьсгалын бодлого боловсруулагчид үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө төвд усыг оруулах ёстой.
-Ус нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусалдаг. Тиймээс тогтвортой, хямд, өргөжүүлэх боломжтой ус, ариутгах шийдэл хэрэгтэй.
-Хүн бүр өдөр тутмын амьдрал, хийж буй үйлдлээрээ дамжуулж цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд оролцох боломжтойг зөвлөж байна.
Ус бол бидний хамгийн үнэ цэнэтэй нөөц юм. Бид үүнийг илүү хариуцлагатай ашиглах ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.