24 цагийн дотор Италид 793 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит танилцуулгаа хийлээ.
[Tweet "24 цагийн дотор шинээр 7 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ."] Африкийн болон арлын улсуудад эрчимтэй тархаж эхэлсэн байна. Дэлхийн хэмжээнд 24 цгаийн дотор 32 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 263076 хүн коронавирусийн халдвар аваад байна. 24 цагийн дотор нийт 1344 хүн нас барж, дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвараар 11 мянган иргэн нас баржээ. [Tweet "Нийт халдварын 48 хувь нь европ тивд бүртгэгдэж 6000 хүн нас баржээ."] Сүүлийн 24 цагийн дотор европ тивд 23950 хүн шинээр халдвар авсан байна. 24 цагийн дотор Италид 793 нас барж, халдвар 13,9 хувиар нэмэгджээ. Италийн хувьд үндэсний хэмжээнд болон халдварын голомт болоод буй Ломбарди мужид байдал хүнд байна. Тиймээс ерөнхий сайд мэдээлэл хийж хорио цээрийг чангатгаж байгааг онцолжээ. Тус улсад хүнс, эмнэлгийн туламжийн үйлдвэрээс бусад үйлдвэрүүдийг бүр мөсөн зогсоосон. [su_quote]Европын улс орнуудад хүнс, эмийн худалдан авалт хийхээр гарахдаа ч зөвшөөрөл авч гарахаар болжээ. Бусад үед гадуур зорчиж байгаа бол торгууль ногдуулахаар болсон байна.[/su_quote] Турк улсад халдвар нэмэгдэж байна. 24 цагийн дотор 2900 гаруй шинэ тохиолдол илрүүлжээ. Европын улс хоорондын нислэгүүдээ цуцалж байна. Их британид шинээр 1000 гаруй бүртгэгдсэн. Нас барсан иргэд нь өндөр настай болон ямар нэгэн суурь өвчтэй хүмүүс байжээ. Тиймээс суурь өчвтэй болон ахмад настай хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. -Бразил улс 2 долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоожээ. -Дэлхийн бүх улс орнуудад хурал зөвлөгөөнүүдийг цахимаар хийхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.