Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Өнөөдөр амралтын өдөр боловч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, болон Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. 

ҮАБЗ-ийн хуралдаан өглөө 08:00 цагт хуралдаж, коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, [Tweet "иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдсөн байна."]

[Tweet "Харин Засгийн газрын хуралдаан 10:00 цагт эхэлсэн."] Манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо дөрвөөр нэмэгдэж 10 тохиолдол болсон учир цаашид төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах талаараа хэлэлцэж байгаа ажээ. Мөн ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэлэлж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.