Орхоны хөндийд байгуулах шинэ хотын бүтээн байгуулалтыг хэлэлцэв

Орхоны хөндийд байгуулах шинэ хотын бүтээн байгуулалтыг хэлэлцэв

Барилга, хот байгуулалтын сайд /2023.05.08/-ны өдөр КОЙКА-ийн дэд суурин төлөөлөгч Ли Кангсан-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын агаарын бохирдлыг багасгах арга замын талаар ярилцаж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн дулаан хангамжийн дутагдалтай байдлаас үүдэн байгаль орчинд учирч буй хорт нөлөөллүүд, ойн сангийн хорогдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал Хөвсгөл аймаг нь Монгол Улсын нийт ой сангийн 40% орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд иргэдийг дулаанаар хангах зориулалтаар энэхүү ойн сангийн модыг түлшинд ашиглаж, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлээд эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа цохон тэмдэглэв.

Дурдсан асуудлуудыг нарийн тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрлэхэд Солонгос Улсын дэвшилтэд технологийг ашиглан байгаль орчинд ээлтэй, агаар орчны бохирдол багатай Шахмал нүүрсний үйлдвэр байгуулах төслийн талаар талууд дэлгэрэнгүй ярилцлаа.

Түүнчлэн талууд “Oрхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах төсөл”-ийн талаар ярилцаж, тухайн бүс нутаг дахь монголын эртний хот суурины археологи-архитектурын дурсгал, соёлын өвийг сэргээн шинэчлэх талаар санал солилцлоо.

345645712 788846739145672 2539003456985857878 n 1024x611

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.