Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг зогсоож, нөхөн срэгээлтийг эхлүүжлээ

Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг зогсоож, нөхөн срэгээлтийг эхлүүжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газар, Экологийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг Хэрлэн голын хайрганы карьерт ажиллажээ.

1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.

[su_quote]Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр 2023.05.03-ны өдөр Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг бүрмөсөн зогсоосон. 2023.05.09-ний өдрөөс эхлэн Хэрлэн голын хайрганы карьерт нөхөн сэргээлт хийж эхлүүлээд байна.Quote[/su_quote]

Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулахаар шийдэлд хүрэв. Энэ ажлыг Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар боллоо.

Монгол орны зүүн бүсийн амин судас болсон Хэрлэн гол минь мөнхөд мэлтэлзэн урсах болтугай...

345905471 195775426678698 4120090431359254127 n 1024x856
345878992 648251767121666 3814113995271663331 n 1024x576
default
345595872 244398884802011 2572257101289255624 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.