МУГТ Г.Угалзцэцэг 10 сая төгрөгийг Хөвсгөлийн "Ид шидийн орон" төсөлд хандивлажээ
Дэлхийн таван удаагийн аварга, Азийн гурван удаагийн аварга МУГТ Г.Угалзцэцэг “Хэвлийгээр инээмсэглэе” хөтөлбөрөөсөө 10 сая төгрөгийг "Ид шидийн орон -Хөвсгөл" төсөлд хандив болгон өгчээ.
Тэрээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг ирээдүй хойчдоо үлгэрлэн “Хэвлийгээр инээмсэглэе” хөтөлбөрөө найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Эрүүл амьдралыг уриалагч гавъяат ийнхүү хөвсгөл нутгийнхаа хүүхэд багачуудад хөрөнгө оруулалт хийжээ.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.