2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна
2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлжээ.
Тэрээр,
Монгол Улсад нийт 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 26% төрд, 74% хувийн хэвшилд ажиллаж байна. Төрийн албаны тухайд албан хаагчдын ялгаатай цалинг багасгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад өөрчлөлт оруулах, төрийн захиргааны албаны цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна.
2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.