УБ-Дарханы зам дээр ажиллах 105 хятад иргэнийг ням гарагт авчирна

УБ-Дарханы зам дээр ажиллах 105 хятад иргэнийг ням гарагт авчирна
Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг 03-р сараас эхлүүлэхээ мэдэгдэж бйасан билээ. Гэвч коронавирусийн халдвар гарч замын асуудал намжаад байгаа юм. [su_quote]Тэгвэл УБ-Дархан чиглэлийн авто замын асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаан дээр хэлэлцжээ. Ингээд тус замын бүтээн байгуулалт дээр ажиллах 105 хятад иргэнийг урд хөршөөс чартер нислэгээр ирэх ням гаригт буюу нөгөөдөр авч ирэх шийдвэрт хүрчээ. [/su_quote] [Tweet "Тухайн иргэд  урд хөршид байхдаа коронавирусийн шинжилгээ өгч, виз авна."] Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авна. Тэднийг онгоцноос буумагц нь Төв аймагт 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Шинжилгээний нь хариуг харж байж ажилд нь оруулах юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.