Өмнөговь аймгийн Булган суманд хүлэмжийн цогцолбор байгуулах ажил хийгдэж байна

Өмнөговь аймгийн Булган суманд хүлэмжийн цогцолбор байгуулах ажил хийгдэж байна

ХҮЛЭМЖИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн", аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Нутгийн Хишиг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Булган суманд хүлэмжийн цогцолбор байгуулах ажил хийгдэж байна.

Хамгаалагдсан хөрсний тариалалтын нэмэгдүүлэх, тариалангийн усыг хэмнэх, 1 га талбайгаас авах ургацын хэмжээг өсгөх хүрээнд хийгдэж буй энэхүү цогцолборыг 2ш өвлийн хүлэмж, 30ш нийлэг хальсан хүлэмжээс бүрдсэн байна. 2022 онд нэг өвлийн хүлэмж байгуулж, бүрэн ашиглаж байгаа бол 2023 онд дараагийн өвлийн хүлэмж байгуулагдана.

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг цогцолборт ажиллаж 30ш нийлэг хальсан хүлэмжийг ашиглалтад хүлээн авлаа. Нийлэг хальсан хүлэмжийг аймгийн орон нутгийн 219 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлээн авч ашиглалтад орууллаа.

Булган сумын хүлэмжийн цогцолборт байгуулах өвлийн хүлэмжийг худалдан авах ажиллагааны хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт хийж байна.

344358976 733504891909128 39965808233845494 n 1024x683
344392246 896176864787123 7001764830125303067 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.