Өмнөговийн уяачдын нэгдсэн зөвөлгөөн болж байна

Өмнөговийн уяачдын нэгдсэн зөвөлгөөн болж байна

Үндэсний болон орон нутгийн чанартай спортыг хөгжүүлэх, улсын чанартай уралдаан тэмцээнд гаргаж буй амжилтын чансааг сайжруулах зорилготой арга хэмжээнүүдийг орон нутгаас хэрэгжүүлж байгаагийн нэг нь уяачдын зөвлөгөөн арга хэмжээ юм.

Зөвлөгөөнд Өмнөговь аймгийн сум, аймаг, улсын цолтой уяачид ирж оролцож байна. Мөн ХХ зууны их хүлэгч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Тод Манлай уяач Данзаннямын Даваахүү уригдан ирж мэндчилгээ дэвшүүлэн “Говь шанх” наадмыг анхлан зохион байгуулж, ММСУХолбоог цэгцлэн, үйл ажиллагааг идэвхжүүлсэн явдалд МУ-ын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд талархаж явдгаа илэрхийлэн аймгийн 15 сум тус бүрд өөрийн хурдан удмын адуунаасаа бэлэг болгон өглөө. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат МУ-ын Тод Манлай уяач Намдагийн Хүрлээ аймгийнхаа уяачдын зөвлөгөөнд оролцон мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байна.

343210061 627168805981013 2111857965126214513 n

343200779 1287215571875667 2288739227313524092 n

343435868 1260779054868184 2814548214686426413 n

343187038 944504163341269 1728707002076040965 n

342878997 1446902159049286 6923067050551647265 n

+27

All reactions:

137137

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.