БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал эхэллээ

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал эхэллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ГЭРГИЙ Л.БОЛОРЦЭЦЭГ НАРЫН УРИЛГААР БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДА ГЭРГИЙ АГАТА КОРНХАУЗЕР-ДУДАГИЙН ХАМТ МОНГОЛ УЛСАД 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-26-НЫ ӨДРҮҮДЭД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий  Агата Корнхаузер-Дуда нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

339923070 1398057900960300 5121113556160001394 n

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв.

339885009 6268708366543796 6916493003342687920 n

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий  Агата Корнхаузер-Дуда нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

sign

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар товч уулзалт хийв.

meeting

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда

1972 онд БНПУ-ын Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгссөн. “Польшийн захиргааны эрх зүй дэх хуулийн ашиг сонирхол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Парламент дахь “Хууль ба шударга ёс” бүлгийн зөвлөх, Сангийн дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч дарга, Краков хотын зөвлөлийн гишүүн, Сеймийн гишүүн, Европын Парламентын гишүүнээр ажиллаж байсан. 2015-2020 онд БНПУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд дахин сонгогдсон.

Гэргий Агата Корнхаузер-Дуда

1972 онд Краков хотод төрсөн. Ягеллонийн их сургууль төгсөж магистрын зэрэг хамгаалсан. Герман хэлний багш, герман хэлээр ярьдаг орнуудын сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрийн ахлагч зэрэг ажил хийж байсан.

340030475 593774186075586 7945655681554019587 n

БНПУ нь анх НҮБ-ыг байгуулсан 51 улсын нэг бөгөөд 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбооны гишүүн, 2007 онд Шенгений орны нэг болсон. Тус улс хуучин социалист орнуудтай харьцуулахад эдийн засгийн хамгийн их өсөлттэй орон юм. Хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан.

339812012 629530588587115 7873484273154961062 n

Экспортын голлох бүтээгдэхүүн нь машин механизм, тавилга, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас, гутал. Зүүн өмнөд буюу Зүүн Европын улс дундаа хамгийн том, банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотой юм.

huuhedtei 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.