Н.Багабандийн оронд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилж буй Ж.Тана гэж хэн бэ?

Н.Багабандийн оронд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилж буй Ж.Тана гэж хэн бэ?

Засгийн газрын өмнөх хуралдаанаас Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабандийг чөлөлөөх шийдвэрийг гаргасан. Харин өнөөдөр/2023.04.19/Жамбалдоржийн Таныг Оюу Толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэрийг гаргалаа. Тэгвэл Жамбалдоржийн Тана гэж хэн бэ?

Тэрбээр, Харвардын их сургуульд бакалаврын зэргээ эдийн засаг, Зүүн Ази судлалаар суралцаж, хамгаалсан анхны  Монгол төгсөгч аж. Түүнчлэн 2015-2016 онд Оксфордын их сургуульд мастерийн зэргээ хамгаалсан.

Мөн "Монголын залуу оюутан" хөтөлбөр болон "Монгол мөрөөдөл" ТББ-н үүсгэн байгуулагч.

Дэлхийн уул уурхайн акулуудын нэг Рио Тинтогийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.