Х.Нямбаатар: Иргэн Т.Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө монгол руу явах хүсэлтэйгээ илэрхийлсэн
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн Мягмар гариг (2023.04.05)-т Филиппин улсад баривчлан саатуулсан. Монгол Улсын хууль хүчний байгууллагынхан өнөөдөр (2023.04.04) түүнийг 10.55 цаг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Улаанбаатарт авчирсан юм.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн Т.Бадамжунайг хэрхэн баривчилсан талаар мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Бид Филиппин улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, эрх зүйн чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан.
[su_quote]Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг нь царцаах талаар шийдвэр гарсан мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөх талаар дэмжлэг үзүүлээч гэсэн утга бүхий албан бичгүүдийг гардуулсан. Үүний дараа Филиппин улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс Т.Бадамжунайг албадан саатуулсан. Quote[/su_quote]
Албадан саатуулах процесс үндсэндээ 10 гаруй цаг үргэлжилсэн. Үүний дараа бид хүсэлт тавьсан. Иргэн Т.Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө монгол руу явах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Энэ дагуу процессын нэлээн урт ажиллагаа явагдсан гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.