Тав хоногийн дотор зам тээврийн ослоор 8 хүн нас барж, 15 хүн гэмтлээ
2020.03.16-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
[Tweet "Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна."]
[Tweet "Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна."]
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
- Мөргөлдөх-2
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-6
- Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.