УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн сонгогчиддоо мөнгө тараасан хэргийг АТГ шалгахгүй гэжээ

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн сонгогчиддоо мөнгө тараасан хэргийг АТГ шалгахгүй гэжээ

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчиддоо уулзахдаа дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг ил болсон юм. Тэрээр өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрч "Би ахмадуудаа хүндэтгэд 5-6 хүнд 20 мянган төгрөгтэй золгосон" гэсэн юм.

Гэвч түүний эл үйлдэл бол Авлигын эсрэг хуулинд "иргэд, сонгогчдод бэлэг тараах, мөнгө тараахыг авлига гэж үздэг" зүйл заалтыг зөрчиж буй үйлдэл учир УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АТГ-т шалгуулахаар ханджээ.

Гэвч АТГ маш уриалгахан хүлээж авсан ч ердөө дөрөвхөн цагийн дараа "хэрэг үүсгэж, шалгах боломжгүй" гэсэн хариуг ирүүлжээ.

FsxkhyNakAE trP 1024x599

Ингэснээрээ "АТГ эрх баригч МАН-ын нөлөөнд орсон гэдгээ баталж байна. АТГ авлигатай тэмцэж чадахгүй гэдгээ зарлалаа" хэмээн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл үзэж байгаагаа онцолжээ. Улмаар "Авлигата тэмцэх жил" хэмээн зарласан Засгийн газар ч ажлаа хйиж чадахгүй юм байна гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.