МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхэд 500 саяыг залилуулсан иргэн цагдаад ханджээ

МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхэд 500 саяыг залилуулсан иргэн цагдаад ханджээ

"Симба"Батаа гэх УИХ-ын гишүүн үнэг буудаж, улсын онгоц унагасан дуулианд холбогдож байсан түүх 2000-аад оных. Харин түүний төрсөн дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн дарга,Зам тэээрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрдэнэт үйлдвэрийн орлогч... гээд хариуцлагатай албанд МАН-аас томилогдож ирсэн. Гэвч тэрээр ажилтнаа алгадсан,Ковидын үеэр гадаадаас ирээд тусгаарлалтад орохгүй гэж цамнасан, Солонгост казино тоглодог... зэргээр хэл аманд байнга холбогддог ч МАН-аас томоохон албан тушаалд томилогдсоор ирсэн.

Өнөөдөр л гэхэд тэрээр Эрдэнэт үйлдвэрийн "Эрдэнэт медикал" эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018-2019 оны хооронд өөрийн найз, нэг намын гишүүн болох Иргэн Э-ээс нийт 525 сая төгрөг зээлсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй байна.

Тухайн үед Ц.Бат-Энх нь : " Сонгууль гээд мөнгө хэрэгтэй байна,Хятадуудаас удахгүй мөнгө орж ирнэ, уурхайн лиценз зараад өгнө..." хэмээн мөнгө зээлсэн. Гэвч өнөөдрийг болтол өгөөгүй. Иргэн Э нь Ц.Бат-Энхэд залилуулсан гэж үзээд 2021 оноос цагдаад хандсан ч прокурорын шатанд түүний хэргийг саатуулан өдий хүрчээ.

Улмаар Ц.Бат-Энх нь хохирогчийг дарамтлан, хууль хяналтын байгууллагаас өргөдлөө татаж авахыг шаардах болсон байна.

МАН хэмээх малгайн дор ийм л гэмт хэрэг, луйврын сүлжээнийхэн нуугдаж, намын нэрээр төрийн эрх барьж байна даа. Энэ намчидаас юу ч хүлээх хэрэггүй!!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.