Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна

Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна
Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн хоол боловсруулах үйлдвэр, сав, баглаа боодлын “Шинэ Гантиг” ХХК, хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Траст Tрейд” ХХК-д ажиллалаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны төсөвт 223 орчим тэрбум төгрөг тусгасан нь  хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй дэмжлэг юм.

Мал аж ахуйн салбарт 17 тэрбум, газар тариалангийн салбарт 52 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

Олон жил хүсэн хүлээж байсан 3-5 жилийн хугацаатай, 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөгийн зээл олгохоор болсонд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид талархал илэрхийллээ.

Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.

Дотоодын зах зээлээ хамгаалж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмэхээр төлөвлөж байна.

Эдгээр дэмжлэг нь үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, өргөжүүлэх, ажлын байр бий болгох, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний  бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг аж ахуйн нэгжийн удирдлагууд хэлж байлаа.

Цаашид хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлэх, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хүнсний үйлдвэрлэлийн салбартай адил хэмжээнд авч үзэн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэв.

333450695 876107246796667 1911182759429754483 n 1024x683 1
333601033 1599495990567089 1766182702704647678 n 1024x683 1
333431195 754864002673650 1436915793382311256 n 1024x683 1
333050961 1332891973935394 2676824845003179018 n 1024x683 1
333431199 2876067962523705 7059273453589907828 n 1024x683 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.