Баянзүрх дүүрэгт иргэний цахим гадаад паспортын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Баянзүрх дүүрэгт иргэний цахим гадаад паспортын нээлтийн үйл ажиллагаа боллоо

2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс иргэний цахим гадаад паспортын захиалгыг авч эхэлсэн. Өнөөдөр захиалга өгсөн иргэдэд цахим гадаад паспортыг нь олголоо.

Цахим гадаад паспорт нь зөвхөн зориулалтын төхөөрөмжид уншигдах бөгөөд та хилийн шалган нэвтрүүлэхээр хилээр орсон гарсан тамга даруулалгүйгээр тусгай төхөөрөмжид паспортын чипийг уншуулж богино хугацаанд хилээр нэвтрэх боломжтой. Цахим паспорт нь 32 хуудастай, хуудас тус бүр дээр монгол ахуйг харуулсан зурагнуудтай. Мөн Бурхан Халдун, Алтан овоо, Говь гурвансайхан, Богдхан, Сутай хайрхан гэх мэт төрийн тахилгат хайрхнуудын зургийг оруулсан нь олон

улсад эх орноо сурталчилсан онцлогтой юм.

Дүүргийн хэмжээнд 1,4,11 дүгээр хороо болон Баянзүрх дүүрэг, Дүнжингарав, ДарьЭх, Баянзүрх дүүргийн Соёлын ордны нэг цэгийн үйлчилгээнээс захиалах боломжтой. Хэрэв таны гадаад паспортын хугацаа дуусах болоогүй байвал та үргэлжлүүлэн ашиглах бөгөөд хугацаа нь дууссаны дараа иргэний цахим гадаад паспортоо захиална.

Монгол Улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын нийтийн мэдээллийн түлхүүрийн санд 2021 онд элсэн орсон бөгөөд ИКАО-оос батлан гаргасан чиптэй. Хэрэв та Иргэний цахим гадаад паспортоо захиалбал, ажлын таван хоногт багтаан

таны захиалсан салбар нэгжид хүргэх юм.

335630098 6174951285902732 2635537710770906133 n 1024x637
335859416 2342278879291763 2113144044298421138 n 1024x637
335380825 727024498973818 3404794042095810955 n 1024x637

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.