Чадраабалын Ганжавхлан: Эр хүн гэдэг хүч чадал, уур бухимдлаа хүүхдийг, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа новш нарт гаргацгаая !

Чадраабалын Ганжавхлан: Эр хүн гэдэг хүч чадал, уур бухимдлаа хүүхдийг, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа новш нарт гаргацгаая !

Мартахгүй давтахгүй хөдөлгөөн 03.18 !!!
Бүх эрчүүдийг, аавуудыг уриалж байна !
Ирээдүйн аав, Монгол улсын үнэт эрдэнэ болсон 3-хан настай бяцхан хүү бяцартлаа зодуулаад, нэмж хүчирхийлүүлээд 3 дахь хоног дээрээ ухаангүй сэхээнд байна ! Шулуун гэдэсний хүнд гэмтэл бяцрал гээд хүчингийн хэргээр нэмж шалгагдаж байна, 3-хан настай хүүхэд шүү дээ яаж санаанд нь багтаж байна аа. Хэдхэн хоногийн өмнө нэг хүү зүгээр л тогонд цохиулаад нас барчихлаа ! Маралмаагийн гэх хэрэг торгуулиад л дууслаа. Өөр бүр ч аймшигтай хэргүүд мэдэгдэх ч үгүй өнгөрч байна. Бид мартдаг тийм учраас алдаагаа давтдаг.

Муусайн яргачин новш нартай үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хатуухан тэмцэцгээе эрчүүд ээ ! Эр хүн гэдэг хүч чадал, уур бухимдлаа хүүхдийг, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа новш нарт гаргацгаая ! Псда нарыг илээд өнгөрөх биш хатуухан ухамсрын шанаа өгцгөөе !

Хууль эрхзүйн орчин дутуу зүйл байвал шаардаж батлуулья, чангалья ! Хүүхдийн төлөө ямар ямар газар, фонд, ийм зүйл дээр бүлх залгисан мэт чимээгүй суудаг УИХ гишүүд, тэднийг сэртэл нь тэмцэцгээе !

Дахиж ийм зүйл сошиалаар шээрлэж суудаг байхаа больцгооё !

Дор бүрнээ орц орцондоо, гудам гудмандаа сайн дурын хүүхэд хамгаалагч болцгоож энэ асуудалд цэг тавьцгаая ! Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ард түмний онцгой байдал түгшүүр зарлаж олноороо нэгдэцгээе ! Мартсан учраас давтдаг .

#мартахгүйдавтахгүй

332125195 580931033964303 3942364946433398247 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.