Турк Улсын Элчин сайдын яамнаас Талархлын бичиг гардууллаа
Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хилийн бүсийн ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан гамшигт өртсөн Туркийн иргэдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдэж, 35 гэр, 15 асар майхныг хандивласан билээ. Уг хандив тусламжид Туркийн ард түмэн гүнээ талархаж буйг илэрхийлж Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй нийслэлийн удирдлагуудад Талархлын бичиг гардуулав.

Мөн энэ үеэр НИТХ-ын Ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хамт олны зүгээс мөнгөн тусламж илгээснийг нийслэлийн удирдлагууд Элчин сайд Зафер Атешэд гардуулан өгөв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.