Өнөө орой Станбулаас ирэх онгоцоор хүнд өвчтэй нэг хүүхэд ирнэ

Өнөө орой Станбулаас ирэх онгоцоор хүнд өвчтэй нэг хүүхэд ирнэ
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 165 оронд коронавирусийн халдвар тархаад байна. Сүүлийн өдрүүдэд арлын 5-6 оронд бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байгаа ажээ. Харин манай улсын хувьд коронавирусийн халдварын 6 дахь тохиолдол бүртгэгдээд байна. [su_quote]Өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 300 тохиолдлыг шинжилгээнд хамруулж, зургаан тохиолдлын онош батлагдаж халдвартай нь тогтоогдоод байгаа юм.[/su_quote] Өнөө орой/2020.03.18/ Истанбул-Улаанбаатарын онгоцоор 252 зорчигч шөнийн 01:00 цагт ирнэ. . Тухайн хүүхдийн хувьд АНУ-д өөр өвчнөөр эмчлүүлж байгаад эх орондоо ирж байгаа ажээ. Эдгээр иргэнийг “Зүчи” зочид буудал, Бага баянгийн амралтын газар, “Асралтмед” эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Харин голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлахаар бэлтгэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.