Шатахуун импортлогчид литр тутамд нь192-335 төгрөгийн ашигтай зарж байна

Шатахуун импортлогчид литр тутамд нь192-335 төгрөгийн ашигтай зарж байна

ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд үнээ бууруулах шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Учир нь Роснефть компанийн хилийн үнэ буурсан ч манай улсад шатахууны үнэ буурахгүй байгаа юм. 

Роснефть компанийн гадаад хилийн үнэ 2020 оны 03-р сард А80 -539 доллар/тонн, АИ92 -569 доллар/тонн, Дизель түлш- 566 доллар/тонн болж буурсан. [Tweet "Энэ нь өнгөрсөн 02-р сартай харьцуулахад А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 доллар, дизель түлш 86 доллараар тус тус буурсан үзүүлэлт юм байна."] АМГТГ-ын мэдээлэлд А80-1730 төгрөг, АИ92-1835 төгрөг, Дизель түлш -2460 төгрөг байна. Гэвч энэ үнийг гададад хилинй үнэтэй харьцуулан тооцож үзэхэд [Tweet "А80 литер тутамдаа 198 төгрөг, АИ92 бензин 192 төгрөг, дизель түлш 335 төгрөгийн ашигтай байна."] Иймд ШӨХТГ-аас хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн салбар, харьяа нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэнгийн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, мэдээллийг 03-р сарын 22-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.