Манай аврагчид гурван хүний амь аварчээ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан аврагч, эмч, сувилагчдын баг Газиантэп хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр Улаанбаатарын цагаар 13:50 цагт газардсан бөгөөд тус хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хатая мужид шууд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож эхэлсэн.
[su_quote]Өнөөдөр өглөөний мэдээгээр 2 хүүхэд, 1 том хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн сайхан мэдээ ирлээ.Quote[/su_quote]
Аврах багийнхан маань ийнхүү байгалийн гамшигт өртсөн маш хүнд бүс нутагт ажиллаж, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд гар бие оролцож эрдэнэт хүний алтан амийг аварч байгаад баяр хүргэе.
Аврах багийн эрэлхэг залуусдаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.