Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэн сургалтын төвийг байгуулна

Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэн сургалтын төвийг байгуулна

Монгол Улсад жилд дунджаар 1000 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртдэг. Мөн 2021 онд 50 хүүхэд, 2022 онд 25 хүүхэд осолд өртөж, амь насаа алдсан байна. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтын төв байгуулах санаачилгыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид гаргасан.

Хүүхдийн оролцоог хангасан сургалтыг зохион байгуулснаар тухайн мэдлэг мэдээлэл нь насан туршид хадгалагдан үлддэг байна. Энэ судалгааг үндэслэж хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийг зааж, замын хөдөлгөөнд явган болон зорчигч хэлбэрээр оролцохдоо дүрэм зөрчвөл ямар эрсдэл дагуулдаг, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэйг биетээр үзүүлэн таниулах тусгайлсан орчин, сургалтын төв байгуулахаар болсон юм. Сургалтын төв байгуулах хүрээнд өнөөдөр анхны уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, төлөөлөгч Ц.Үүрцайх, Ц.Алтанзагас, Д.Батцэцэг, Д.Батчимэг, Б.Булганхүү, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт болон бусад албан хаагч нар оролцлоо.

Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэн сургалтын төв байгуулна. Мөн сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс тохижилтын ажил хийх хэрэгтэйг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр онцолсон.

Энэ хүрээнд цаашид ажлын хэсэг гарч ажиллан, долоо хоног үр дүнг хэлэлцэж ажиллахаар боллоо.

326798271 584507259741938 3069571654154944267 n 1024x1024
327356668 577384037570468 1623794797670004563 n 1024x1024
326369260 1385467985643855 4911955172083455264 n 1024x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.