МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг томилжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар бүлгийн дэд дарга нарыг шинээр томилжээ. Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томилсон байна.
Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар сонгогдож, Х.Булгантуяа Боомтын сэргэлтийн сайд болсон. Тиймээс тэднийг чөлөөлж, ийнхүү бүлгийн дарга нарыг шинээр томилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.