13 аймгийн 60 гаруй суманд өвөлжилт хүндэрч эхэлжээ
Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 60 гаруй хувьд зудын их эрсдэлтэй, 30 гаруй хувьд дунд эрсдэлтэй, 10 орчим хувьд бага эрсдэлтэй гэсэн Цаг уурын судалгааны дүгнэлт гарчээ.
Судалгаагаар, Баян-Өлгий аймгийн Булган, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Малчин, Давст, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баянхонгор аймгийн Заг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумуудад 10-20.0 см, Увс, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар цасны зузаан 5-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цас тогтоод байна.
13 аймгийн 60 гаруй суманд өвөлжилт хүндэрч эхэлсэн. Цаашид ч хүндрэх төлөвтэй байгааг Монгол Улсын Шадар сайд мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.