172 машин механизм, 21 техниктэйгээр бодис, давс цацаж ажилласан гэжээ

172 машин механизм, 21 техниктэйгээр бодис, давс цацаж ажилласан гэжээ

Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

Энэ хүрээнд 12 байгууллагын 172 машин механизм, 21 техниктэйгээр бодис, давсны бэлэн байдлыг ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуйн нэгж ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх үүрэгтэй. Дээрх аж ахуйн нэгжийн 67.4 хувь буюу 11,485 нь 565,699 ам метр талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.