Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр экспорт импорты шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо

Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр экспорт импорты шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо

✅
Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр богино хугацаанд буюу найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн болов.

✅
Төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байна.

✅
Тус төмөр зам нь Монголчуудын өөрсдөө барьсан 2 дахь төмөр зам болж байна. Бүтээн байгуулалтад үндэсний 120 аж ахуйн нэгж, 600 инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.

✅
Импорт экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.

✅
Зүүнбаян- Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн, нарийн царигийн гарцтай болсноороо онцлог юм. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдоход боломжтой болжээ.

316043979 675384870810906 4566079018940728095 n 1024x682
316301734 675400104142716 5962945162957723225 n 1024x636
316237572 675382200811173 4537662531412619842 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.