Оройдоо хотын төвөөс, өглөөдөө ачаалал ихтэй цэгүүдээс нэмэлт автобусаар үйлчилнэ

Оройдоо хотын төвөөс, өглөөдөө ачаалал ихтэй цэгүүдээс нэмэлт автобусаар үйлчилнэ

Нийслэлийн нийтийн тээврийн газраас өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой 8 цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас нэмэлтээр богино эргэлт зохион байгуулж эхэлжээ.

Хүйтэрч байгаатай холбогдуулан 11 сарын 25-ны өдрөөс хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худгийн чиглэлүүдэд, оройн ачаалалтай цагуудад хотын төв хэсгийн ачаалалтай цэгүүдээс Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай, Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобусуудыг  нэмэлтээр явуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.