Боловсрол Кап-2022” спортын их наадам эхэллээ

Боловсрол Кап-2022” спортын их наадам эхэллээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтны спортын хоёрдугаар наадам эхэллээ.

Анхны тэмцээнд 20 багийн 1000 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаад 43 багийн 2000 тамирчин оролцож байна. Баг тамирчид Сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, цацагт бүжгийн тэмцээн гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөнө.

Боловсролын салбарыг дэмжих, багш ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, хурд хүч авхаалж самбаагаа сорих нь спортын наадмын гол зорилго. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан бөгөөд дахин зохион байгуулж байгаад тэмцээнд оролцогчид талархалтай хандаж байлаа.

1 5 1024x683
315532814 593289282599736 5433385491579002820 n 1024x683
316040888 3335955886651093 8399308304544790661 n 1024x683
315980032 533896131611221 7722640477497242082 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.