“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” Уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулах салбар дундын уулзалт боллоо
2022 оны 09 дүгээр сарын 16-нд ЭМЯ-наас Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтыг Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын Д.Баярболд нээж, Эрүүл мэндийн салбараас 2022 онд оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг “Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулах талаарх товч танилцуулга хийв.

Мөн энэ үеэр оюутан залуучуудын дундах эрт илрүүлэг үзлэгийн зохион байгуулалт болон даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг шинэлэг, үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлуудыг харилцан ярилцаж, санал солилцов.
“Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд салбар бүрийг манлайлж оролцохыг уриаллаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.