Сургалт хээрийн дадлага, сургуулиар үргэлжилж байна

Сургалт хээрийн дадлага, сургуулиар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын “Десотел” ХХК-ийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаа “Рино” загварын хөөсөөр гал түймэр унтраах зориулалтын автомашины ашиглалт, автомеханик шатны засвар үйлчилгээний сургалт хээрийн дадлага, сургуулиар гуравдахь өдрөө үргэлжилж байна.

“Рино” загварын хөөсөөр гал түймэр унтраах зориулалтын автомашин нь  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн юм.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар анги, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, автомеханик шатны техникч, гал унтраах автомашины жолооч, засварчин нарын алба хаагчид хамрагдаж байна.

  Онцгой байдлын ерөнхий газар.

viber image 2022 09 08 08 24 44 390 1024x577 1
viber image 2022 09 08 08 07 17 960 1024x577 1
viber image 2022 09 08 08 06 10 997 1024x577 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.