"УИХ-ын даргын зөвлөл"-өөс АН-ын бүлгийн даргаас Г.Ганбатыг хасаж, О.Цогтгэрэлийг бүртгэжээ
УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын зургаан гишүүн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон. Улмаар тэдний шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс уншиж танилцуулснаар тэдний шийдвэр албажсан байдаг.
Харин Ан-ын бүлгийн дарга асан Д.Ганбат, С.Эрдэнэ нар УИХ дахь АН-ын бүлгийг тарааж “Зөвлөл” байгуулж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл тэдний шийдвэр хүчин төгөлдөр бус ажээ.
[su_quote]УЧИР НЬ “УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ГИШҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛСАН БАЙНА. ТОДРУУЛБАЛ, ТУС ЗӨВЛӨЛӨӨС УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫГ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААС ОГЦОРСОН ГЭЖ ҮЗЭН ХАСАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙГ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР БҮРТГЭЖЭЭ. СОНИРХУУЛАХАД, УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ НЬ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛАЛ ЗЭРГИЙГ ГАРГАДАГ ПАРЛАМЕНТЫН НЭГ ЧУХАЛ БОДЛОГЫН БҮТЭЦ ЮМ.Quote[/su_quote]


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.