“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд - 2022”-ийг зохион байгуулна

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд - 2022”-ийг зохион байгуулна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд  зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Тухайлбал, есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ.

Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна. Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж,  хөнгөлөлт урамшууллыг үзүүлэх юм.

Түүнчлэн Солонгосоос Make-up Artist ирж K-Beauty Make Up шоу зохиохоор төлөвлөжээ. Та бүхнийг “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.