Улсын аварга О.Хангай Эх нялхсыг тохижуулж, П.Бүрэнтөгс аварга залуу гэр бүлд гэр бэлэглэжээ
Улсын аварга О.Хангай “ТОЁОТА брэндийн бэлэглэсэн улсын баяр наадмын түрүү бөхийн бай шагналаараа ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулж, хүлээлгэн өгчээ.


Харин Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол гэр" төслийг орон даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрээр төслийнхөө хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж, залуу гэр бүлд иж бүрэн гэр тохижуулж өгчээ.


П.Бүрэнтөгс аварга "Бүрэн Монгол гэр" төслөө найм дахь аймагтаа хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийнхөө хүрээнд 21 аймагт хүрч ажиллах зорилт тавьсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.