Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш/2022.08.24/-нд хаагдана
Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байгаа.
2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-д хүрчээ.
[su_quote]Улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзсан байна.Quote[/su_quote]
Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ.
Харин 2022 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-наас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг наймдугаар сарын 10-24-ний хооронд, есдүгээр сарын 10-25-ны хооронд, аравдугаар сарын 3-24-ний хооронд зэргээр гурван ээлжээр бүртгэнэ.
Энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, “e-mongolia" системд бүртгүүлэхийг уриалж байна. “e-Mongolia"систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна хэмээн Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас мэдээллээ.
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР:
https://www.facebook.com/watch/?v=609030673936691
НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.