Нэр бүхий компанийн импортолсон жимс, жимсгэнэд шалгалт хийжээ
Лабораторийн шинжилгээгээр эдгээр дээжинд хорио цээртэй хортон шавж, салмонелла, афлатоксин В1В2, нитрат, эмгэг төрөгч нян илрээгүй, хүнд металлын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь ургамлын хорио цээр, хими, нян судлалын аюулгүйн үзүүлэлтээр стандарт, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаж байна.
Баримт бичгийн хяналтаар “Алтан халбага” ХХК нь Бельги, Өмнөд Африк, Шинэ Зеланд, Итали, Польш, Чили, Тайланд, ОХУ-аас 30 гаруй нэр төрлийн шинэ жимс, хатаасан жимсийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор, “Цэнхэр жимс” ХХК нь БНХАУ-аас 51 нэрийн жимс, ногоо, ОХУ-аас 22 нэрийн шинэ жимс, хатаасан жимсийг импортлохоор тус тус Гаалийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авч, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор хорио цээрийн хяналтад хамруулан импортолсон байна.
Агуулахад хийсэн хяналт шалгалтаар цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналт шалгалт сул байгаа зөрчилд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.