Уянга суман дахь уул уурхайн компаниудад шалгалт хийжээ
Уянга сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл, хайгуулийн 1 зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгж байгууллагад 2022.08.03-05-ны өдрүүдэд байгаль орчин, геологи уул уурхай, газрын харилцаа, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Ахуйн болон аюултай хог хаягдлын цуглуулалт, хадгалалт хамгаалалт, ус ашиглалт, ажилчдын цалин хөлсний олголт, амь нас, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, 2022 оны нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавьж илэрсэн зарим дутагдлыг газар дээр нь арилгуулж, хугацаатай албан шаардлага хүргүүллээ.


Энэ онд нийт биологийн нөхөн сэргээлт 12 га талбайд, техникийн нөхөн сэргээлт 74 га талбайд хийхээр төлөвлөснөөс одоогоор биологын нөхөн сэргээлт 83%, техникийн нөхөн сэргээлт 65%-ийн гүйцэтгэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.