Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Хөвсгөл нуурыг хамгаалах  байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЕТГ-ын даргын 2022.08.05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар "Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг" байгуулагдлаа.

👉
👉
Төрийн болон Төрийн бус байгууллагуудын удирдлагын багаас бүрдсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй байнгын ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллах юм.

👉
👉
Энэхүү байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулагдсанаар "ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт дөрвөн чиглэлээр 26 ажил тасралтгүй хийгдэнэ.

👉
👉
Түүнээс гадна тус ажлын хэсэг дээрх ажлуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тухай бүрт олон нийтэд мэдээлж, төр, иргэний хамтын оролцоогоор Хөвсгөл нуураа хамгаалах ажлыг зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.