Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөлт ажлын явцтай Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх танилцлаа
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс Баянзүрх дүүрэгт Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар болсон. Мөн Монгол Улсад суугаа элчин сайдын яамд өөрсдийн орныг сурталчлах, соёл, эх түүхээрээ аялуулах боломжтой. Өөрөөр хэлбэл тодорхой байршилд үндэснийхээ хэв шинжийг харуулсан тохижилтыг ажлыг хийж гүйцэтгэх юм. Баянзүрх дүүргийн 23, 28-р хорооны нутаг дэвсгэр 300 га талбайг хамарч байгаа бөгөөд зарим тохижилтын ажил эхлээд байна.
Энэ онд International Garden of Mongolia буюу Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэнд хийгдэх хамгийн чухал ажил нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Ерөнхий төлөвлөлт юм. “МSL” компани Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалах зорилготой энэхүү төслийн ерөнхий төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна.
Мөн энэ оны 10-р сард төслийн танилцуулга уулзалтыг хийхээр төлөвлөөд байна. Үүний өмнө Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалах зорилготой төслийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил хийгдэх ёстой. Тиймээс өнөөдөр ажлын хэсэг дээрх асуудлын хүрээнд уулзсан байна.
Баянзүрх дүүрэг.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.