Уриалга!

Уриалга!

БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх уриалга гарагжээ.

Тэрээр,

Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас хойш Баянзүрх дүүрэг жижиг, дунд бүх шатны бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн байдаг. Автомашинтай худалдаа, шаардлагатай үзэсгэлэн худалдаа, ТҮЦ гэх мэт. Бүр Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичигт “Баянзүрх дүүрэг Худалдааны төв дүүрэг” болох зорилтыг тусгаж өгсөн байна.

Гэхдээ бизнес эрхлэгч та бүхэн дэмжинэ гэдэг нь бүх болох, бүтэхгүй зүйлийг зөвшөөрч, дэмжинэ гэж битгий ойлгоорой.

Ялангуяа ТҮЦ эрхлэгчид хаана бие засах, хаана гар нүүрээ угаах, ямар шошго сав, боодолтой бүтээгдэхүүн худалдаалах, Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ ямар бүтээгдэхүүн худалдаж болох үгүйг хүртэл тодорхойлж, эрүүл ахуйн шаардлага хангах, иргэдийн зорчих эрхэнд халдаж, хүссэн газраа байрлуулж үйл ажиллагаа явуулж буй зэргээ үргэлж анхаарч, хянаж, стандарттай, зөв ажиллах хэрэгтэй байна.

Иргэд та бүхэн ч гэсэн ТҮЦ эрхлэгчдийн үйл ажиллагааг нийтээрээ хянаж, шалгаж, холбогдох мэдээ мэдээллийг надад болон манай дүүргийн холбогдох алба хэлтэст мэдээлж байгаарай.

Төрийн ажил гэдэг бол иргэдийн эрх ашиг, амьдрах орчин, эрүүл аюулгүй байдлыг хангахын төлөө гэдгийг та бүхэн бүх талдаа ойлгож, нэг зүгт харж, хамтран ажиллахыг хүсье, гэжээ.

291869774 487771163352930 5998256969326949356 n 1024x558

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.