“Даймонд Принцесс”-ийн зорчигчдоос хоёр нь нас баржээ
Японы Йокохама эрэг дээр хорио цээрийн дэглэмд орсон [Tweet "“Даймонд Принцесс”аялалын хөлөг онгоцны зорчигчдоос хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ"]
[su_quote]Зорчигчид 87 настай эрэгтэй, 84 настай эмэгтэй хүмүүс бөгөөд хоёулаа япон хүн байжээ.Талийгчдийг нэгий нь 2-р сарын 11-нд эмнэлэгт хүргэсэн бол нөгөөг нь 12-нд хүргэсэн байна. [/su_quote]
[Tweet "Одоогийн байдлаар “Даймонд Принцесс” хөлөг дээрээс нийт 621 хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд энэ нь онгоцны зургаан хүн тутмын нэг халдвар авсан гэсэн үг юм"]“Даймонд Принцесс” хөлөг онгоцыг 2-р сарын 3-нд хорио цээрийн дэглэмд оруулсан бөгөөд хорио цээврийн дэглэм 02-р сарын 19-нд дуусчээ. Японы Засгийн газраас дэглэмийн хугацааг албан ёсоор сунгаагүй учраас олон зуун хүн хөлгийг орхин явсан бөгөөд улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.