БНСУ-д вирусийн халдвар авсан хүний тоо 104-д хүрч, нэг хүн нас барлаа

БНСУ-д вирусийн халдвар авсан хүний тоо 104-д хүрч, нэг хүн нас барлаа
Коронавирусийн тархалт БНХАУ-аас бусад улс орнуудад нэмэгдэж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн билээ. Тэгвэл [Tweet "монголчууд хамгийн ихээр ажиллаж, амьдардаг БНСУ-д коронавирусийн тархалт эрс нэмэгдэж 104-д хүрчээ"] Дэгү хотод хоёр удаа сүмийн цуглаанд явсан иргэнээс халдвар илэрч улмаар тархалт нь тэлсэн байна. Хэдийгээр эдгэж байгаа хүний тоо 20-руу дөхсөн ч нэг хүн амиа алдсан харамсалтай мэдээллийг 16:50-д өгөөд байна. Өөрөөр хэлбэл, [Tweet "БНСУ-д коронаврусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж байна"] БНХАУ-аас гадна халдвар авч нас барж буй хүний тоо ийнхүү зургаа болж байгаа юм. Эх сурвалж: https://v.kakao.com/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.