Завхан аймаг болон ХӨСҮТ-д тус бүр нэг нэг хүнийг тусгаарлалаа
БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдвар авсан 1812 хүн эмчлэгдэж гарсан байна. Гэвч Ялангуяа Мөн[Tweet "Солонгосын Тигү хотод нэг сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй өөрөөсөө гадна 10 хүнд халдвар тараасан байна"]
Энэ бол хүн амын нягтрал, бөөгнөрлийг үүсгэхгүй байх ёстой гэдгийг харуулж байгаа нэг жишээ юм. Нэг хүн л 10 хүнд тарааж байгаа бол 10 хүн нь цаашид хэдэн хүнд тараах нь ойлгомжтой юм. Тиймээс Цагаан сарын үеэр аль болох айл саахалт хэсэхгүй байх, хүн амын нягтрал бөөгнөрөл үүсгэхгүй байх талаасаа анхаарахыг ЭМЯ-аас зөвлөж байна.
О.Ариунтуяа: БНХАУ-д коронавирусийн халдварын шинэ тохиолдол буурч байгаа ч бусад улсад өсч байна
Иранд хоёр хүн нас барсан. [Tweet "БНХАУ-д шинэ тохиолдлын тоо багасч байгаа ч бусад улсуудад тархварзүйн холбогдолгүй, халдвар дамжсан тохиолдол ихэсч байна"]
А.Амбасэлмаа: Коронавирусийн сэжигтэй 15 хүнийг тусгаарлаж, 100 гаруй хүнийг ажиглаж байна
Манай улсад өнөөдрйин байдлаар коронавирусийн 170 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Харин Гашуунсухайт боомтод 12 хүн тусгаарлагдаж, 15 хүн ажиглалтад хэвээр байна. Бүгдийнх нь биеийн байдал сайн байна.
02-р сарын 19-нд Завхан аймагт нэг хүнийг тусгаарлажээ. Тухайн хүн 02-р сарын 06-12-ны хооронд Гашуунсухайтаар БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. Завхан аймагт 13-нд очоод өчигдөр/2020.02.19/ халуурсан шинж тэмдэг илэрсэн учир мэдээлэл өгчээ. Түүнтэй хамт автобусанд явсан 40 агруй хүнийг хяналтанд аваад биеэ хянах талаар зөвлөмж өгчээ.
[Tweet "Түүнчлэн ХӨСҮТ-д мөн нэг хүнийг өчигдөр/2020.02.19/ тусгаарласан. Тяньжинд сурдаг оюутан 02-р сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын чиглэлээр монголд ирсэн"]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.