Шалган нэвтрүүлэх найман товчоогоор 6500 орчим тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлжээ
Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэх шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай уулзжээ.

[Tweet "Шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа албан хаагчид Улаанбаатар хотруу орж гарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх зөвлөмжийг тараан ажиллаж байна"]

[Tweet "Өнгөрсөн шөнө/2020.02.18-19/-ийн байдлаар шалган нэвтрүүлэх найман товчоогоор 6500 орчим тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлжээ"]
Хотын Захирагч С.Амарсайхан шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт угаарын хийн хордлогын асуудлыг орхигдуулж болохгүйг албаныханд сануулаад сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг иргэдэд байнга өгч байхыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. Мөн нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгчээ.
[su_quote]Шалган нэвтрүүлэх цэгүүдэд хийгдэж байгаа үзлэг шалгалтаар сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-н албаныхан ирж тусгаарлах арга хэмжээг авч ажиллах бөгөөд хяналт тавьж байгаа албан хаагчдыг контакт тогтоолгүйгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтыг авч ажиллах юм байна.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.