"Diamond Princess" дээрх коронавирусийн халдвартай хүний тоо 542-д хүрчээ
Японы Йокохама боомтын эрэг дээр тусгаарлагдсан "Diamond Princess" аялалын хөлөг онгоцон дээрх коронавирусийн халдвартай хүний тоо өнөөдөр/2020.02.18/ 88-аар нэмэгдэж нийт халдвартай хүний тоо 542-д хүрчээ.
[su_quote]Ингэснээр "Diamond Princess" нь Хятадаас гадуурх, коронавирусийн хамгийн олон халдвартай бүс болоод байна. Өөрөөр хэлбэл, Хубэй мужийн төвөөс гадна халдвар тархаад буй Хятадын 10 мужаас илүү их халдварын тохиолдол "Diamond Princess"-д бүртгэгдээд байна.[/su_quote] 2-р сарын 3-наас хойш "Diamond Princess"-ийн зорчигчдод хөл, хорио тогтоосон бөгөөд маргааш буюу 2-р сарын 19-нд дуусна. Гэвч хөл хориог үргэлжлүүлж магадгүй байгаа ажээ. Учир нь хөлөг онгоцонд өдөр бүр халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ Японы засгийн газраас тодорхой шийдвэрээ танилцуулаагүй байна. Харин улс орнууд хөлөг онгоцонд буй иргэдээ нүүлгэн шилжүүлэх, нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна. [Tweet "Даваа гаригт л гэхэд АНУ хөлөг онгоцноос хэдэн зуун иргэдээ хоёр онгоцонд хуваан тээвэрлэж явсны дотор вирусийн халдвартай 14 хүн байжээ"] АНУ нутагтаа авчирсан иргэдээ 14 хоногийн турш тусгаарлахаа мэдэгдээд байгаа юм. Харин Өмнөд Солонгос иргэдээ авахаар Ерөнхийлөгчийн тийрэлтэт онгоцоо илгээж байгаа бол Канад улс иргэдээ авахын тулд чартерийн нислэг үйлдсэн байна. [Tweet "Усан онгоцонд 256 канад хүн байснаас 32 нь вирусийн халдвартай гэж оношлогджээ"] [su_quote]Хөлөг дээр 50 гаруй улсын нийт 3700 орчим хүн зорчиж явсан бөгөөд "Diamond Princess"-ийн зорчигдыг өрөө, өрөөнд нь тусгаарлаад байгаа билээ.[/su_quote]
Эх сурвалж: https://shanghai.ist/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.