1072 хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг олгохоор боллоо

1072 хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг олгохоор боллоо

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргажээ. 

"Эрдэнэс тавантолгой" ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалт хийж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тиймээс иргэддээ ноогдол ашихг хуваарилах шийдвэрт хүрчээ. Өнөөдрийн байдлаар тус компанид 1072 хувьцаатай 1,080,592 иргэн байна. [su_quote]Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд 1072 хувьцаатай хүнд 96480, 1063 хувьцаатай хүнд 95670, 964 хувьцаатай хүнд 86760, 955 хувьцаатай хүнд 85950, 857 хувьцаатай хүнд 77130,  төгрөгийн ногдол ашиг олгоно.[/su_quote] [Tweet "Иргэдийн хувьцааны ногдол ашгийг энэ ондоо багтааж хийнэ"]Эхний хагас жилд ногдол ашиг авах иргэдийн жагсаалт, мэдээллээ гаргаж дуусгаад тавдугаар сарын 20-оос ногдол ашгийг иргэдэд олгож эхлэхээр болжээ. Хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээллийг та бүхэн 1800-1072 утсаар болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн албан ёсны цахим хуудас, албан ёсны фээж хуудас болон ETT аппликейшнээр бүртгүүлж авах боломжтой юм байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.